Ресторанд зориулсан цогц систем

Рестораны бүх ажил
нэг системд

Зочны захиалгаас эхлээд гал тогоо, агуулах, ажилтны хөгжил хүртэл бүгдийг нэг системээс удирдана. Та бизнесээ хөгжүүлэхэд анхаараарай, өдөр тутмын ажлыг Нэгдэл хариуцна.

POS · #0234 Цуйван ×224,000 Цай ×24,000 Нийт 28,000₮ Хангамж МахГурилТөмс KPI 92% ERP QR цэс 📢 0234
0боломж
0интернэтгүй ч ажиллана
0нэвтрэлтээр бүх системд
Борлуулалт

Нэгдэл POS

Касс, QR цэс, киоск, зөөгчийн апп, гал тогооны дэлгэц, хүргэлт, захиалга, гишүүнчлэл, тайлан.

Агуулах

Нэгдэл Хангамж

Төв агуулах, салбарын захиалга, худалдан авалт, жор ба өртөг, тооллого, үлдэгдэл.

Хүний нөөц

Нэгдэл ERP

Хүний нөөц, цалин, KPI, сургалт ба шалгалт, шинэ ажилтны дадлага, мэдлэгийн сан, тусламжийн хүсэлт, төлөвлөгөө.

Нэгдэл POS

Заал, гал тогоо, касс — захиалга бүрийг эхнээс нь дуустал хянана.

Касс ба төлбөр
💳КассХурдан борлуулалт, хөнгөлөлт, тооцоог хувааж төлөх, ээлж нээх, хаах.Жишээ: 4 хүний тооцоог 2 карт + 1 бэлнээр хувааж төлнө.
🛡️Цуцлалт ба буцаалтын хяналтЦуцлалт бүрийг шалтгаантай, эрх бүхий хүний зөвшөөрлөөр хийж, тайланд харуулна.Жишээ: кассир хоол цуцлахад менежер PIN-ээр батална.
🔁Давхар төлбөрөөс хамгаалалтИнтернэт удааширч товчийг давтан дарсан ч төлбөр нэг л удаа бүртгэгдэнэ.Жишээ: «Төлөх» товчийг 2 удаа дарсан ч дүн давхардахгүй.
Захиалга авах
📱QR цэсЗочин ширээн дээрх QR кодыг уншуулж, зураг, үнэ бүхий цэснээс өөрөө захиална.Жишээ: 5-р ширээний зочин утаснаасаа 2 цуйван захиалахад захиалга гал тогоонд шууд очно.
🖥️КиоскЗочин өөрөө захиалах мэдрэгчтэй дэлгэц — кассын дараалал багасна.Жишээ: үдийн оргил цагаар кассын дараалал богиносно.
⚡Хурдан хоолны горимШирээгүй, дугаартай захиалга — түргэн хоол, авч явах үйлчилгээнд тохиромжтой.
Гал тогоо ба үйлчилгээ
🧑‍🍳Гал тогооны дэлгэцЗахиалга цаасгүйгээр дэлгэцэнд гарч, удаж буйг нь өнгөөр анхааруулна.Жишээ: 10 минутаас удсан захиалга улаанаар харагдана.
📢Дугаар дуудагчХоол бэлэн болоход «Дуудах» товч дарахад захиалгын дугаарыг чанга яригчаар зарлаж, дэлгэцэнд харуулна.Жишээ: «0234 дугаартай захиалга бэлэн боллоо».
📺Зочны дэлгэцЗочин кассын хажуугийн дэлгэцээс захиалга, төлөх дүнгээ харна.
🚶Зөөгчийн аппЗөөгч утсаараа ширээн дээрээс захиалга авч, касс руу шууд илгээнэ.Жишээ: гадна талбайн 12-р ширээний захиалгыг тэр дор нь авна.
🗺️Ширээний зураглалЗаалны зураглал дээр ширээ бүр сул, захиалгатай, тооцоо хийж буй эсэхийг харуулна.
📅Ширээ захиалгаШирээг урьдчилан захиалж, цаг, хүний тоог бүртгэнэ.Жишээ: Баасан 19:00, 8 хүн, төрсөн өдөр.
🛵Онлайн захиалга ба хүргэлтӨөрийн онлайн захиалгын сайттай болж, хүргэлтийн үнэ, явцыг хянана.
Зочин ба шинэ хоол
🎁Гишүүнчлэл ба бэлгийн картЗочдод оноо, түвшин, хөнгөлөлт олгож, бэлгийн карт борлуулна.Жишээ: 10 удаа ирсэн зочин «Мөнгөн» түвшинд шилжиж 5% хөнгөлөлт авна.
⭐Санал асуулга ба үнэлгээЗочин хоол, үйлчилгээг үнэлж, санал сэтгэгдлээ үлдээнэ.
🍽️АмталгааШинэ хоолны амталгааг зардалд бүртгэж, оролцсон хүн бүрээс дүгнэлт авна.Жишээ: шинэ шөлийг 4 хүн амталж, үнэлгээ, саналаа үлдээнэ.
Ажилтан
🥗Ажилтны хоолАжилтан хувийн кодоороо хоолны эрхээ ашиглаж, бүртгэл нь автоматаар хөтлөгдөнө.
⏱️ИрцQR код, Face ID, хурууны хээ, WiFi-аар ирц бүртгэнэ — өөр хүний өмнөөс бүртгүүлэх боломжгүй.Жишээ: ажилтан ирээд утсаараа QR уншуулж, хурууны хээгээр баталгаажуулна.
🗓️Ээлж ба хуваарьЭэлжийн хуваарь гаргаж, ажилласан цаг, хүний нөөцийн мэдээллийг хөтөлнө.
🏆УрамшуулалБорлуулалт, гүйцэтгэлд үндэслэн урамшууллыг тооцоолно.
Удирдлага ба найдвартай байдал
📊Тайлан ба дүн шинжилгээБорлуулалтыг бүтээгдэхүүн, салбар, цагаар нь задалж, эрэлттэй болон муу зарагддаг хоолыг харуулна.Жишээ: мягмар гарагийн 15–17 цагт борлуулалт хамгийн бага байгааг харуулна.
🏢Олон салбарСалбар бүр өөрийн цэс, үнэ, ажилтан, тайлантай. Удирдлага бүх салбарыг нэг дороос харна.
🔑Эрхийн түвшинКассир, тогооч, менежер, захирал — хүн бүр зөвхөн өөрт хэрэгтэй хэсгээ харна.
📡Офлайн горимСалбарын компьютер сервер болж ажилладаг тул интернэт тасарсан ч борлуулалт зогсохгүй.Жишээ: 2 цаг интернэтгүй байсан ч бүх захиалга хадгалагдаж, холболт сэргэмэгц төв рүү илгээгдэнэ.
💻Програм суулгахКомпьютер, таблет, утсанд апп хэлбэрээр суулгана.
🧾Захиалгын жагсаалтБүх захиалга — төлөгдсөн, төлөгдөөгүй, цуцалсан; Excel-ээр татна.
🚚ХүргэлтХүргэлтийн захиалга: шинэ → бэлтгэж байна → замд → хүргэсэн; жолооч оноох.
🎯Борлуулалтын төлөвлөгөөСалбар бүрийн өдөр, сарын зорилт, биелэлтийг хувиар харна.Жишээ: энэ сар 120 сая төлөвлөснөөс 78% биелсэн.
🗂️ERP төлөвлөгөө (POS-оос)Байгууллагын ажлын төлөвлөгөөг POS-оос шууд харна.

Нэгдэл Хангамж

Түүхий эд агуулахад орохоос эхлээд тавагт хүрэх хүртэлх зардлыг хянана.

Агуулах ба захиалга
🏬Төв агуулахТөв агуулахын үлдэгдлийг салбаруудаас тусад нь, бодит цагаар хөтөлнө.Жишээ: төв агуулахад 120 кг мах, «Салбар 1»-д 18 кг.
📦Салбарын захиалгаСалбар захиалга өгнө → хангамж бараа гаргана → салбар хүлээн авч баталгаажуулна.Жишээ: салбар 20 кг гурил захиалсан ч 18 кг ирвэл зөрүү автоматаар бүртгэгдэнэ.
🛒Худалдан авалтНийлүүлэгч, үнэ, бараа орлого, төлбөрийг бүртгэнэ.Жишээ: махны үнэ сүүлийн сард 8% өссөнийг харуулна.
Жор ба өртөг
📖Жор ба технологийн картХоол бүр орц, зураг, видео заавартай тул тогооч бүр ижил чанартай хийнэ.
💰Өртөг автоматаарОрцын үнэ өөрчлөгдөхөд хоолны өртөг, ашиг шууд шинэчлэгдэнэ.Жишээ: 1 порц цуйвангийн өртөг 3,200₮, үнэ 12,000₮ бол ашиг 73%.
➖Автомат зарлагаХоол зарагдах бүрт орц нь агуулахаас автоматаар хасагдана.Жишээ: 50 цуйван зарагдахад 7.5 кг гурил, 5 кг мах хасагдана.
Хяналт
🔢ТооллогоБодит үлдэгдлийг тоолж, системийн үлдэгдэлтэй харьцуулан дутагдлыг илрүүлнэ.Жишээ: системд 18 кг, тоолоход 16 кг байвал 2 кг дутагдал гарна.
📋Каталог ба цэсБараа, цэсийг төвөөс удирдаж салбаруудад тараана.
🗃️Салбарын материалын жагсаалтСалбар бүр ямар бараа захиалж болохыг, доод хэмжээг тохируулна.
🗑️Хорогдол, дээжМуудсан, асгарсан бараа, дээжийг шалтгаантай бүртгэнэ.
🔄Барааны урсгалНийлүүлэгчээс → агуулах → салбар → тавагт хүртэлх хөдөлгөөн.

Нэгдэл ERP

Ажилтнаа хөгжүүлж, гүйцэтгэлийг нь хэмжинэ.

Хүний нөөц
👥Ажилтны бүртгэлХувийн хэрэг, албан тушаал, салбар, гэрээ — нэг дор.Жишээ: ажилтны мэдээллийг нээхэд ажилд орсон огноо, тушаал, цалингийн түүх харагдана.
📢Ажилтан авахАжлын байрны зар, анкет, ярилцлага, сонгон шалгаруулалт.Жишээ: «Тогооч» зар → 12 анкет → 3 ярилцлага → 1 ажилд авсан.
🧮Цаг ба цалин бодохИрцээс ажилласан цагийг авч, цалинг алхам алхмаар бодно; цагийн ажилчид тусдаа.Жишээ: сарын эцэст 4 алхмаар цалингийн хүснэгт бэлэн болно.
🏖️Чөлөө, амралтХүсэлт → ахлах батална; ээлжийн амралтын үлдэгдэл автоматаар.
📄Тушаал, гэрээ, сахилгаТушаал, хөдөлмөрийн гэрээ, шагнал, сахилгын бүртгэл.
🚪Ажлаас гарахТойрох хуудас, хангамж буцаалт, эцсийн тооцоо.
⭐360° үнэлгээАхлах, хамт олон, өөрийн үнэлгээ — гүйцэтгэлийн дүн.
🏢Байгууллагын бүтэцАлба, салбар, албан тушаалын зураглал; эргэлт, тогтвортой байдал; төрийн тайлан.
Гүйцэтгэл
🎯KPIАлбан тушаал бүрийн сарын KPI: ажилтан бөглөнө → ахлах үнэлнэ → захирал батална.Жишээ: тогоочийн KPI: хоолыг хугацаанд нь гаргасан 95%, гомдол 0, хаягдал 2%-иас бага.
Хөгжил
🎓Сургалт ба шалгалтАлбан тушаал бүр өөрийн сургалт, шалгалттай. Тэнцээгүй бол дахин суралцаж, тэнцвэл дэвшинэ.Жишээ: зөөгч «Ахлах зөөгч»-ийн шалгалтад 85% авч дэвшсэн.
🧭Шинэ ажилтны дадлагаАжилд орсон өдрөөс нь өдөр бүрийн даалгавар, ментор, туршилтын хугацааны үнэлгээ автоматаар эхэлнэ.Жишээ: 1 дэх өдөр дотоод журамтай танилцаж, 3 дахь өдөр касс сурч, 14 дэх өдөр үнэлгээ авна.
Харилцаа ба зохион байгуулалт
📚Мэдлэгийн санЖурам, заавар, технологийн картыг нэг дор хадгална. Шинэчлэгдэх бүрт ажилтан «уншсан» гэж баталгаажуулна.Жишээ: эрүүл ахуйн журам шинэчлэгдэхэд хэн уншаагүйг шууд харна.
🆘Тусламжийн хүсэлтАсуудлаа бичиж илгээхэд хариуцагч нь чатаар шийднэ — нэг ч хүсэлт мартагдахгүй.Жишээ: «Кассын принтер ажиллахгүй байна» гэсэн хүсэлтийг IT 20 минутад шийдсэн.
🗂️ТөлөвлөгөөБайгууллагын ажлын төлөвлөгөө, хариуцагч, явцыг нэг дороос хянана.
🍱КейтерингАрга хэмжээний хоолны захиалга, тооцоог бүртгэнэ.
👥Нэг хэрэглэгчPOS-д бүртгэсэн ажилтан ERP-д автоматаар орно — нэг код, нэг мэдээлэл.
Борлуулалтын тайлан ба шинжилгээ
📈Өнөөдрийн борлуулалтЗахирлын самбар: өнөөдрийн орлого, захиалга, дундаж чек — өчигдөртэй харьцуулна.
🗓️Өдөр, долоо хоног, сар, жилээрБорлуулалтыг хугацааны бүх түвшинд харьцуулна.
🎯Борлуулалтын төлөвлөгөөЗорилт ба биелэлт — салбар, сар бүрээр.
🔍Дэлгэрэнгүй тайланГал тогооны хугацаа, топ/муу бараа, дундаж чек, хүргэлт, урамшуулал, буцаалт.
📦Барааны тайланБүтээгдэхүүн бүрийн борлуулалт, ашиг, эрэлт.
🌐Зах зээл, маркетингЗах зээлийн мэдээ, маркетингийн кампанит ажлын нөлөө.
Санхүү
💸Зардал ба зардлын төлөвлөгөөАнгиллаар нь төлөвлөгөөтэй харьцуулна; банкны гүйлгээнээс автоматаар ангилна.
✍️Төлбөрийн зөвшөөрөлТөлбөрийн хүсэлт → батлах шат → гүйлгээ; хэн, хэзээ баталсан нь тодорхой.
Цагийн мэдээлэл
⏰Цагийн ачаалалАль цагт хэдэн зочин, хэдэн ажилтан хэрэгтэйг харуулна.
🗒️Цагийн мэдээАжилтан бүрийн ажилласан цаг; борлуулалтын төлөвлөгөөнөөс хуваарь гаргана.
⏱️Цаг бүртгэл (ERP)Ирц, хоцролт, илүү цаг — сар бүрээр.
RMS модуль
💼Ээлж, кассЭэлж бүрийн касс, зөрүү, хаалтын тайлан.
📦Агуулах, өртөгСалбаруудын нөөц, өртөг нэг дор.
🎁Гишүүд, лоялтиГишүүдийн тоо, оноо, давтан ирэлт.
🏷️Урамшуулал, хөнгөлөлтУрамшуулал бүрийн үр дүн, зарцуулсан хөнгөлөлт.
⌛Хугацаа хэтрүүлсэнГал тогоонд удсан захиалгууд — хаана, хэзээ.
🩺Системийн шалгалтСалбаруудын сервер, синк, төхөөрөмжийн төлөв.
Санал, хяналт, тусламж
☑️ChecklistӨдөр бүрийн нээх/хаах, цэвэрлэгээний хяналтын хуудас.
🗳️Дотоод ажилчдын судалгааАжилтнуудын сэтгэл ханамж, санал — нэргүйгээр.
⭐Үйлчлүүлэгчийн үнэлгээЗочдын үнэлгээ, сэтгэгдлийг салбараар.
🖨️Тоног төхөөрөмжКомпьютер, принтер, POS-ийн бүртгэл; QR уншуулаад эвдрэл мэдэгдэнэ.
Сургалт
📆Сургалтын хуваарьХэн, хэзээ, ямар сургалтад суух — хуанли.
📐Процесс, журам (ISO 9001)Процессын газрын зураг, карт, ISO заалт, дотоод аудит, үл тохирол.

Нэг өдрийн жишээ

Нэгдэл RMS ашигладаг рестораны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

08:50Ажилтнууд ирэвУтсаараа QR уншуулж, хурууны хээгээр ирцээ бүртгүүлнэ. Хоцорсон хүн тайланд шууд харагдана.
09:00Шинэ ажилтанАжилд орсны 3 дахь өдөр. Өнөөдрийн даалгавар нь «Касс ашиглах», ментор нь хянана.
10:00Агуулахаас захиалгаТогооч гурил дуусах дөхсөнийг хараад агуулахад захиалга өгнө. Төв агуулах 2 цагийн дотор хүргэнэ.
12:30Үдийн оргилЗочид QR код, киоскоор захиалж, зөөгчид утсаараа захиалга авна. Бүх захиалга гал тогооны дэлгэцэнд гарна.
12:42Захиалга бэлэнТогооч «Дуудах» товч дарахад чанга яригчаар «0234 дугаартай захиалга бэлэн боллоо» гэж зарлана.
15:00Интернэт тасарлааСалбарын сервер ажилласаар байгаа тул касс зогсохгүй. Интернэт сэргэхэд бүх мэдээлэл төв рүү илгээгдэнэ.
17:00Шинэ хоолны амталгааТогооч шинэ шөл хийж, 4 хүн амтлаад дүгнэлтээ бичнэ. Зардал нь автоматаар бүртгэгдэнэ.
22:00Өдрийн хаалтКассчин ээлжээ хааж, менежер тайлангаа харна: борлуулалт, хамгийн их зарагдсан хоол, цуцлалт, агуулахын үлдэгдэл.
Сарын эцэсKPI ба урамшуулалАжилтан бүрийн KPI-г ахлах үнэлж, захирал батална. Урамшуулал автоматаар тооцоологдоно.
🔗 Нэг суурь

Гурван систем нэг мэдээллийн сантай тул мэдээллийг давхар оруулах шаардлагагүй.

🏢 Олон салбар

Салбар бүр өөрийн үлдэгдэл, ажилтан, тайлантай. Төв оффис бүгдийг нь харна.

🔒 Найдвартай

Давхар төлбөрөөс хамгаалалт, эрхийн түвшин, автомат нөөцлөлт.

💼 Багц

Үнэгүй багцаас эхэлж, бизнес өсөхийн хэрээр том багц руу шилжинэ.

Хэрхэн эхлэх вэ?

Хэрэгтэй системээ сонгоорой — дараа нь нэмж болно.

Туршилт

Худалдан авахаас өмнө
  • POS, Хангамж, ERP-г бүгдийг нь үзнэ
  • Өөрийн цэсээр туршина
  • Ажилтнуудтайгаа хамт туршина
Туршиж үзэх

Нэгдэл POS

Салбар тутам, сарын төлбөртэй
  • Касс, QR цэс, киоск, зөөгч
  • Гал тогоо, дугаар дуудагч
  • Ирц, тайлан, офлайн горим
Үнийн санал авах

Бүтэн багц

POS + Хангамж + ERP
  • Олон салбар, төв агуулах
  • Жор, өртөг, тооллого
  • KPI, сургалт, дадлага
Үнийн санал авах

Туршиж үзэх / Худалдан авах

Мэдээллээ үлдээгээрэй — бид холбогдож, туршилтын эрх нээж өгнө.

Сонирхож буй систем

Ресторанаа Нэгдэл системээр удирдаарай

Манай хэрэглэгч бол системдээ нэвтэрнэ үү.

Туршиж үзэх Нэвтрэх